ТАНИЛЦ: 61 настай, ₮3,1 тэрбумын хадгаламжтай П.Дэлгэрнаран гэж ХЭН БЭ

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нь намын томилгоогоор эл албан тушаалд очсон нэгэн.  П.Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 61 настай. Хотгойд, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 

Төрийн албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөхөөр ажиллаж байгаад Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар очжээ. 

П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллах хугацаанд улс хоорондын С зөвшөөрлийн авлига ид цэцэглэсэн үе гэж салбарыхан ярьдаг. Үүнтэй холбогдуулан АТҮТ-ийн олон албан тушаалтан АТГ-т байцаагдаж, шүүхээс ял сонсож байсан.

2020 онд  АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарыг сольсон асуудлыг АТГ илрүүлсэн. 

П.Дэлгэрнарангийн хувьд хариуцлагаас зугтаж 2019 оны сүүлээр ажлаа өгсөн гэж ярьдаг боловч түүнд хариуцлага тооцож ажлыг аваад зогсохгүй гэрээг нь сунгахгүй гэдгээ Засгийн газраас мэдэгдэж байжээ. Улмаар нэг жил орчим хугацаанд ажилгүй байсан П.Дэлгэрнаран УИХ-ын тамгын газарт ахлах референтээр ажилд орсон байна.  Төд удалгүй МАН-ын дүү нарынхаа дэмжлэгээр тэрбээр СЕХ-ны даргаар томилогдсон байдаг.  

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн  2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр сарын цалин нь төрийн албан хаагчдын адил 3.2 сая ч ₮3.1 тэрбумын хадгаламжтай байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮39 сая
Гэр бүлийн орлого: ₮190 сая
Орон сууц барилга байгууламж: ₮650 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮68 сая /Суудлын жижиг машин/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮3.1 тэрбум 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661667
1 эможи

Зочин
2025-02-11 10:05
энэ мөнгөө идээд гэртээ сууж болдоггүй юм байхдаа
Tanihgu hun
2025-02-10 20:52
Sariin 3sariin tsalintai hun 3.1terbumiin hadgalamjtai bn gher ene hunig her avligal avdag ve gdg n haragdaj bgan bishude odoo ene 50-60hurch bga tetgevriin nasnii humuusee turiin albanaas gargaj tseverleh heregteisht er n bol
Зочин
2025-02-10 16:24
ийм баян хүнийг яагаад заавал төрийн албанд ажиллуулах ёстой вэ? төрийн байгууллагад ажилласан хүн яаж ийм баян болдог вэ
П.Дэлгэрнаран

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up