Улаанбаатар Ташкент чиглэлд нислэгийн шинэ зам нээнэ

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ташкент хотноо болж буй Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцож байна.

Энэхүү хуралдааны үеэр Узбекистаны  нийслэл Ташкент хотноо хоёр улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид уулзалдаж байна. Монгол,Узбекистаны улс төр, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд хийгдэж байгаагийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.

Энэ нь манай хоёр улс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах цоо шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаагийн илрэл юм. Бүгд Найрамдах Узбекистан Улс, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсон учраас Улаанбаатар, Ташкент чиглэлд нислэгийн шинэ замыг нээх талаар Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар ярилцаж шийдвэрлэлээ.

Arslan.mn

Мөн хоёр тал бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг олгох бодлого хэрэгжүүлнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661655
0 эможи

Зочин
2025-02-10 12:43
Хятадууд дээр нэмээд лалын ядуу узбек залуус Монголд асуудал үүсгэнэ дээ.
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up