Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлэв

2025 оны 2 сарын 08

Arslan.mn
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан боллоо.
Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа.

Өнөөдрийн хурлаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцлаа. 
Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна. 
Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлшрүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661637
0 эможи

Зочин
2025-02-09 10:59
Юм болгоныш улс ьөржүүлээд яах вэ Монгол орноо хөгжүүлэх гээд зүтгээд байгаа хүмүүсийг битгий зогсоо улам л урагшилж Монгол минь мандан бадраг дээ. Ухаантай хандацгаагаарай хүмүүсээ. Миний Монголын ард түмэн уул нь ухаантай шүү. Төр засагаа дэмжээд хугацаа өгөөд харсан дээр байхаа.
Зочин
2025-02-09 10:54
Дараа нь хаалга юм уу өрхөө бага хэмжээгээр онгойлгож агаар оруулсан. Бас гэнэт их агаар оруулж болдоггүй байх. Үүнийг л олон түмэнд ойлгуулчихвал олон хүний амийг аварна даа. Энэ бол угаараас сэргийлэх энгийн мөртлөа маш том арга шүү.
Зочин
2025-02-09 10:42
Яагаад угаартаад байгааг олон нийтэд ойлгуулж өгөхгүй бол ямар ч түлш түлээд хөх дөлтэй байхад нь битүүлбэл угаартана шүү. Би бага байхдаа угаартаж байсан ээж минь босгоод цогон дээр ус асгахд утаж байсан. Манайх мод түлдэг байсан. Тэгээд ээж минь бидэнд хэлж өгсөн юм. Хөгшчүүл үүнийг сайн мэднэ дээ.
Зочин
2025-02-09 10:36
Угаартана гэдэг чинь Оюун-Эрдэнэ угаартуулаад байгаа юм бишээ. Бас хувь хүний өөрийнх нь хариуцлага гэж бий. Галаа дуусаад хэрвээ хөх дөлтэй байвал зуухаа хаах, өрхөө бүтээж болдоггүы юм. Галаа цогшоод сайн хутгаж үзээд ямар ч хөх дөл гарахгүй сайхан улаан цогшсон үед нь. Өрхөө бүтэээж, пийшингээ хааж болно. Үүн дээр л ард олон маань алдаад байх шиг байна. Мод түлж байсан ч хөх дөлтэй хаачихвал угаартдаг. Үүнийг ээж минь бага байхад хэлж өгсөн юм. Үүн дээр л алдаад байна. Үүнийг хүмүүст ойлгуулж өгвөл угаартах асуудалгүй болноо. Нүүрснээс болсон бол нүүрс түлж буй бүх л хүн угаартана шүү дээ. Энэ бол утааны асуудал биш шүү.
Zochin
2025-02-08 22:27
Alban tushaalaas ni ogtsruulna geheer emgenel ilerhiilj baih shiv. Uneheer uruvdultei emgeneltei gar shuu eneOyunerdene
Zochin
2025-02-08 21:06
Nuguu hudal emgenel gashuudal,agaariin bohirdol buuruulah hutulbur buun ulger.
keyboard_arrow_up