О.АЛТАНГЭРЭЛ: “Тавантолгой түлш“ ХХК-ийн үе үеийн БҮХ УДИРДЛАГА, ТУЗ-ийн гишүүдийг ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ холбогдуулан шалгаж байна

2025 оны 2 сарын 07

Arslan.mnХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлж хийж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны нэгдүгээр сарын 23-нд эрдэнэт зургаан хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийллээ.

"Тавантолгой түлш“ ХХК-тай холбоотой үе үеийн БҮХ УДИРДЛАГУУД, гэрээнүүдийг шалгаж байна. Хариуцлага тооцно"

Тэрбээр "Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ "Тавантолгой түлш" ХХК-тай холбоотой үе үеийн бүх дарга нар, гэрээнүүдийг шалгаж байна.

29 нэр төрлийн бодист мэргэжлийн байгууллагаас шалгаж байна. Эдгээр албан тушаалтнуудтай холбоотой, барьцалдуулагчтай холбоотойгоор хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн дээрх хохирогчид биш угаараас болж амиа алдсан иргэдийн талаар ч авч хэлэлцэх болно." гэв.

"Амиа алдсан эмэгтэй архины хамааралтай байгаагүй. Хэн ямар зорилгоор гүтгэж бичсэнийг заавал олж тогтооно"

Мөн тэрбээр, "Өчигдөр хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн илтгэх хуудас хэлбэрээр бичигдсэн мэдээлэл 21:00 цаг орчимд цацагдсан. Энэ нь хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш, хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрсөн, Эрүүгийн хуулийн 11-р зүйлээр хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм.

Хэрэв хувь хүний нууцыг задруулсан бол 5 хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй байдаг. Энэ мэдээллийг албан журмаар олж аваад цацсан бол гэмт хэрэг.

Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ. Зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагат байхгүй мэдээлэл байсан. Талийгаачдын талаарх мэдээллийг цагдаа гаргаагүй. Халамжтай холбоотой зураг зэрэг цагдаад байхгүй мэдээлэл гаргасан. Тэгэхээр хэн гаргасан нь тодорхойгүй, шалгана. Албаар тараасан гэж үзэж байна.

Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нь үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Тэгэхээр зориудаар ташаа мэдээлэл түгээсэн байх магадлалтай, цагдаагийн байгууллага илрүүлэхээр ажиллаж байна. Амиа алдсан эмэгтэй архины хамааралтай байгаагүй. Хэн ямар зорилгоор гүтгэж бичсэнийг заавал олж тогтооно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661627
1 эможи

Зочин
2025-02-08 13:52
По гомбаа гэж хулгаач байдаг гээ биздээ
Зочин
2025-02-07 11:15
Ерөнхий технолгч, ерөнхий инженер, гүйцэтгэх захирлуудыг хорьж шалга
keyboard_arrow_up