Ж.Батзандан Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч болжээ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилжээ.
Тодруулбал, Ж.Батзандан нь Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр ийнхүү ажиллахаар болжээ.
Ж.Батзандан энэ тухай өөрийн сошиал хуудастаа, "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв." гэж бичсэн байна.
Эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Ж.Батзандан "ШИНЭ нам"-ын үүсгэн байгуулагчдын хамт АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ.









