С.Амарсайхан: Менингококкт халдварын нянгийн эх үүсвэрийг тогтоохоор БНСУ-ын лаборатори руу сорьц илгээсэн

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.02.05/ танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан "Цахилгаан менингитийн тохиолдлууд Баянгол, Баянзүрх, Налайх дүүргүүдэд гарсан. Одоогоор тандалт судалгааны ажлууд хийгдэж байна. ЭМЯ, ХӨСҮТ тасралтгүй ажиллаж, үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ чиглэлийн шинжилгээний ажлууд эрчимжүүлж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлага бий. Тайвширч болохгүй.

Нэг хүүхэд харамсалтайгаар нас барсан бол нэг хүүхэд эмнэлгээс гарсан.

Энэ вирус, нянгийн гарал үүслийг тогтоохоор сорьцыг БНСУ руу шинжилгээнд илгээсэн. Одоо шинжилгээний хариуг хүлээж байна.Цаашид ямар төрлийн вакцин, эмчилгээ хийх вэ гэдгээр эмч, эрдэмтэд ажиллаж байна.  " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661587
0 эможи

keyboard_arrow_up