Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.02.05/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижна. Стратегийн ордууд дээр 34/50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661583
0 эможи

keyboard_arrow_up