ЗГ: Менингококкт халдварын нөхцөл байдал зэрэг 37 асуудал хэлэлцэж байна
2025 оны 2 сарын 05
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Өнөөдрийн /2025.02.05/ Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлж,
- Нийслэлийн шуурхай штабын 4 дүгээр хуралдааны талаар,
- Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын сайн туршлагын талаар,
- “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлтийн талаар,
- Менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар гэх зэрэг 37 асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661567
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс