Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэгдсэн ч цахилгаанаар халдаг айлуудын тоо буураагүй

2025 оны 2 сарын 04

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх "Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний гэрээтэй 196 мянган хэрэглэгч байна. Улирлын чанартай бус, тогтвортой 138 мянган хэрэглэгч байна. Эдгээр айл өрх шөнө хэрэглэсэн эрчим хүчээ үнэ төлбөргүй хэрэглэж байгаа. Засгийн газар төлбөрийг төлж байгаа. Нэмэгдсэн үнээр хүчдэлийн түвшингээс хамаарч, сард 110-240 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэж байна. Халаалтад үнэгүй хэрэглэх боломж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор халаалтаа цахилгаанаар шийдсэн айлын тоо огт буураагүй." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661565
1 эможи

Зочин
2025-02-04 23:17
Тэгээд л төлж чадахгүй дээ хүрэхээр мэдээж буурна шүүдээ.донгио юм ярьдаг төрийн хүн бэ
Тэвчихэд хязгаар тулдаг юм шүү
2025-02-04 20:22
Тогны үнээ нэмчихдэг юм байж , тэр шинчлэлт хийх гэж байгаа станцын тоногоо оросоос л авнадаа тийм үү. Ямар үнэтэй сэлбэг ирэх нь ойлгомжтой тийм үү . Үнэ ханшийг нь мэдэх боломжгүй тиймүү. Зүгээр л шууд ард иргэдээсээ гуйгаад хэлээд авчихгүйдээ. 30% нэмнэ энэ тэр гэж байгаад дансны аргаар хулгайлж байхын оронд үнэхээр новш юм аа.
Зочин
2025-02-04 17:56
тэгээд өөр яах вэ хөлдөөд үхэх үү, мөнгөө шавхаад л төлж бгаа шүү дээ, хар дурак аа
Зочин
2025-02-04 17:27
egru huuriig yaahuu
keyboard_arrow_up