Эрчим хүчний үнийг 89% хүртэлх хувиар “нэмсэн“ Б.Чойжилсүрэн ₮10 тэрбумын орлоготой бол Н.Тавинбэх 4 ОРОН СУУЦТАЙ, 650 адуутай
“Цахилгааны үнийг аж ахуй нэгж дээр 30 хувиар ахуйн хэрэглэгч дээр хэрэглээнээс нь хамаараад 89 хувь хүртэл нэмсэн” гэдгээ Эрчим хүчний яамнаас мэдэгдээд буй.
Тэгвэл "эрчим хүчний үнийг 89% хүртэлх хувиар нэмсэн" Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар ямар хөрөнгөтэй болохыг танилцуулж байна.
"Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгосон гэх Б.Чойжилсүрэн ХОМ-дээ автомашингүй, нэг ч орон сууцгүй гэж мэдүүлжээ"
Эрчим хүчний сайд, "Хурд Групп"-ээр овоглодог Б.Чойжилсүрэнгийн нэг жилийн нийт орлого нь 10.6 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ: / 2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг /
Өөрийн орлого: ₮10.6 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮63 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮0сая
Мал аж ахуй:₮4 сая / Адуу-6 /
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮9 тэрбум гэж мэдүүлжээ.
"ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх 4 ОРОН СУУЦТАЙ, 650 адуу, ₮21 саяар үнэлэгдэх 9 газартай"
Харин Эрчим хүчний сайд Төрийн нарийн бичгийн дарга Н.ТАВИНБЭХ нэг жилийн нийт орлого нь 38 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ: / 2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг /
Өөрийн орлого: ₮38 сая
Гэр бүлийн орлого: ₮101 сая
Орон сууц барилга байгууламж: ₮334 сая /нийтийн орон сууц-4, дуусаагүй барилга -1/
Тээврийн хэрэгсэл: ₮0сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй:₮506 сая / Адуу-650, Үхэр-410, Хонь-1650, Ямаа-230 /
Газар: ₮21 сая /Эзэмших-1га-4, Эзэмших-10га-2, Эзэмших-100га-1, Эзэмших-500га-1, Эзэмших-650м2-1 нийт есөн газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮59 сая
Авлага: ₮270 сая гэж мэдүүлжээ.