ИЗНН-ын дарга байсан Ц.Ганхуяг Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилогджээ

2025 оны 1 сарын 31

Arslan.mn

Иргэний зориг ногоон намын дарга асан Ц.Ганхуягийг ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилжээ.

Тодруулбал, тус томилгоог Засгийн газрын ээлжит хуралдаанаас  /2025.01.29/  хийсэн байна.

 "2024 оны сонгуулийн өмнө Б.Батбаатарт "намаа зарсан" нь ерөнхий консул болох замыг нь заслаа" гэж улс төрийн хүрээнд ярьж байна.

Тэрбээр өмнө нь Болгар улсад суух Элчин сайдаар томилогдож байсан юм.

Эргэн сануулахад, ИЗНН нь 2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авснаар парламентад төлөөлөлтэй болсон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661495
0 эможи

keyboard_arrow_up