Б.Жаргалсайхан: Шахмал түлшний найрлага дахь мидлингийн асуудлаар “MCS“ компанид хариуцлага тооцох хэрэгтэй
Гурав дахь удаагийн агаарын бохирдлын асуудлаарх хэлэлцүүлгийг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт иргэнийнийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүд оролцож, асуулт асууж, хариулт авч, санал хэллээ.
Энэ үеэр "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан "Шахмал түлшний найрлага дахь мидлингийн асуудлаар "MCS" компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Угаагаад хаясан нүүрснийхээ хогийг авчирч шахаад, түлш хийж өгсөн. Тэнэгийг хуурч байгаа арга шүү дээ.
Ж.Оджаргал тэгвэл өөрөө гэртээ зуух тавьж байгаад түлшээ түлээд үзэхгүй юу. Одоо бид эзэнтэй асуудалд нэр нүүртэй нь ярьж сурах хэрэгтэй.
Юмыг бөөрөнхийлж тал засаад худал ярьдаг зүйлээ одоо болимоор байна. Мэдээж юу ч түлсэн утаа гарна. Дахиад л MCS нь зуух шахдаг. Дахиад л нүүрсний хогоо шахдаг. Сүүлдээ угаасан бандаашаа л бидэнд өгөх дутуу байгаад байна.
Түлш гэж байхын оронд орон сууцуудыг баримаар байна.
Багануурт 30 мянга, Дарханд 40 мянга, Эрдэнэтэд 30 мянга, мөн аймаг бүрд 3, 3 мянган айлын орон сууц барихад л үндсэндээ утааны асуудал дуусна." гэв.