С.Амарсайхан: Хурдан уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг нь хариуцан зохион байгуулна

2025 оны 1 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн арилгаж, тэнцвэртэй өсөлтийг бий болгохоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудад бүс, орон нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад эрх, үүргийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ.

Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661457
0 эможи

keyboard_arrow_up