ЗГ өнөөдөр ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ
2025 оны 1 сарын 29
Засгийн газрын 2025.01.29-ний өдрийн ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,
- ““Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
- “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлууд багтжээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ олон хоног амардаг байх хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ төслийг мөн хэлэлцэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661443
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс