Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник хэрэгсэл болоод холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.

Шийдвэрийн дагуу өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Гамшиг, ослын дуудлагаар болон болзошгүй эрсдэлтэй нөхцлийн үед алслагдсан сум, орон нутагт хүрэлцэн очих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661435
0 эможи

keyboard_arrow_up