С.Бямбацогт: Тушаал гаргасан нөхдийн өмнөөс ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ. Дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй хүмүүсийн  50 насны ойд хүндэтгэл үзүүлж, 7 сая төгрөгийн төсөв баталсан гэх мэдээлэл цахим сүлжээнд баримттай цацагдсан.

Тэгвэл энэ талаар  Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт  "Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661430
1 эможи

Зочин
2025-01-29 10:46
hudlaa bitgii poprood bai pihlu
Хариулага тооц
2025-01-29 10:14
Хүлцэл биш Хариуцлага тооцох ёстой байх
Зочин
2025-01-28 23:41
Баян хүмүүс ганц мөнгөн аягаар ч яахав дээ!!!
Зочин
2025-01-28 21:41
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД ОЧСОН БАЯЧУУД ЮУ Ч БАЙСАН МАТЕРИАЛ ГОЛОХГУЙ ШААДАГ БОЛОЛТОЙ. ЭРЛИЙН ЭРДЭНЭБАТ ХАЛБАГА СЭРЭЭ, НОРМЫН ЦАГААН ТУМПЭН ГОЛОХГУЙ ШААГААД БАЙДАГ БАЙСАН ГЭСЭН. ЭНЭ ЗАВААНАА ГАНЦ МОНГОН АЯГАН ДЭЭР АЗААРТАХ ШИВ ДЭЭ.
зочин
2025-01-28 20:08
төрийн болон хувийн хэвшлийн байшууллагууд дотоод журамдаа зааж 50 нас хүрсэн хүмүүсдээ хүндэтгэл үзүүлж мөнгөн аяга өгдөг уламжлал аль эртнээс л хэвшиж явж ирсэн шүү дээ. Сүр бадруулах зүйл биш шүү дээ. Яагаад хүмүүст ажиллах урам зориг өгч болохгүй гэж. ёстой инээдэмтэй зүйлийг асуудал болгодог юм бэ. Угаасаа л төсөвт хүртэл шагнал урамшуулал гэсэн зардал байдаг биз дээ. Сэвэх сэдвээ ч зөв сонгож чадахгүй юмаа
Zochin
2025-01-28 18:47
Ogtsruulaache
Зочин
2025-01-28 18:26
Дараа буцаагаад тушаачих
зочин
2025-01-28 16:37
хаа сайгүй байдаг энэ балай явдлыг хоргилох хэрэгтэй.
Зочин
2025-01-28 15:07
Битгий шаа шуналын тулам минь. Ховдыг дуусгаж байгаа энэ муу нус
иргэн
2025-01-28 14:18
Турникенд 20 суниалгаж 10 дарж чадахгүй нус бол хөөгөөд явуул дандаа таргалаад язрах шахсан өөхөн бөмбөлөгүүдийг арми тэжээх ёстой юм уу Сахилга хариуцлага байхгүй Идэж уухын донтой Мөнгө эрхэм болгосон нөхдөөс сал Чихийг нь шүргүүлээд буудахад л дайны фронтоос зугатана даа новш
keyboard_arrow_up