Н.Учрал: Орон даяар гашуудал зарлах тул Баасан гарагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт, татварын орчин, зөвшөөрлийн хувьд ч ээлтэй орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгууллаа. Ажлыг хэсгийг миний бие ахална. Бизнесийн мэргэжлийн холбоодод хамтарч ажиллах урилга хүргүүлж байна. Асуудлыг 7 хоног болгон нээлттэй хүлээн авч цогцоор ажиллана.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч агсан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлах дэгийг баталлаа. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно " гэв.