Н.Учрал: “Арева” компаниас О.Эрдэнэбулан, Д.Үүрийнтуяа нар авлига авсныг Францын шүүх тогтоосон
Ураны төслийн талаарх хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Манай Засгийн газрын үед ураны лицензийг олгох тухай ярьж байсан. Харин олгож амжаагүй байтал манайхыг огцруулсан” гэв.
Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Таны удирдлага дор байсан хоёр нөхрөөс болж Францын шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, таны үед ажиллаж байсан УУХҮ-ийн дэд сайд О.Эрдэнэбулан, АМХЭГ-ын дарга Д.Үүрийнтуяа гэдэг төрийн өндөр албан тушаалтан лиценз олгохдоо авлига авсан гэдэг нь нууц биш л дээ. Францын шүүх саяхан шийдвэрээ гаргачихсан. Би АТГ, прокурор гээд бүгд рүү нь бичиг явуулаад мэдээллүүдийг нь авчихсан байгаа” гэв.
Үүний хариуд Н.Алтанхуяг “Намайг огцорсны дараа энэ асуудал болсон болохоор би сүүлд мэдсэн” гэв.