ХХААХҮЯ-ны ажилчдын 70 хувь нь Дархан руу нүүжээ

2025 оны 1 сарын 22

Arslan.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны ТНБДтТ.Жамбалцэрэн "УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу шилжин ажиллаж байгаа. Сайдын тушаал гарч нийт ажилчдын 70 орчим хувь нь Дархан-Уул аймагт ажиллаж байна. 30 орчим хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Албан хаагчдын орон сууц, нийгмийн асуудал шийдвэрлэгдсэний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 100 хувь Дархан-Уул аймаг руу шилжиж ажиллана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661305
0 эможи

keyboard_arrow_up