ХХААХҮЯ-наас 163 сая төгрөгөөр мөнгөн аяга, цом худалдан авах тендер зарлажээ
2025 оны 1 сарын 21
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийт 163 сая төгрөгөөр мөнгөн аяга худалдан авах тендер зарлажээ.
Тодруулбал, 129 сая төгрөгөөр 123 мөнгөн аяга авч Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермерүүдэд олгохоор болжээ.
Уг мөнгөн аяга нь 999-ийн сорьцтой аварга саалчин, фермер, малчин гэсэн лазер бичигтэй байх ёстой гэж дурджээ.
Тендерийн нээлт ирэх сарын 10-нд болох товтой байна.
Мөн Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом 40,260,000 төгрөгийн төсөвлөн тендер зарласан бөгөөд энэ сарын 28-нд нээх товтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661291
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс