Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3D хэлбэрээр кино театрт ч үзэх боломжтой болгоно
Өнгөрөгч Бямба гарагт (2024.01.18) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар ХУД-ийн IV хороонд ажилласан.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотын том төслүүдийн ерөнхий эрэмбэ буюу "control tower" гэж ярьдаг хяналтын цамхгийг байгуулж, олон нийт болон нийслэл, ордон дотор байгаа шийдвэр гаргагчид нэг мэдээлэлтэй байх нь туйлын чухал. Мэдээллийн урсгалын асуудал. Энэ төслүүдийн талаар өөр мэдээлэлтэй байгаа, шийдлүүдийн талаар өөр мэдээлэлтэй байгаа учраас хооронд нь маш их гацалт үүссэн байна гэж дүгнэж байгаа.
Тийм учраас нийслэлчүүд маань хамтдаа 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөндөө, түүнээс гарах хэсэгчилсэн төлөвлөгөө, түүнээс гарах барилгын зургууддаа ААН, иргэд, мөн шийдвэр гаргагчид, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн, шинжлэх ухааны академи болон их дээд сургуулиуд бүгд нэг ойлголттой болъё.
3D хэлбэрээр 2040-ийг гаргая. Ингээд кино театрт ч гэсэн үзээд Улаанбаатар хот хаашаагаа тэлэх вэ ямар замууд баригдах вэ гэдэг агуулгыг ярих нь хамгийн чухал юм байна гэдэг зүйлүүдийг ярилцлаа.
Мэдээж эрх зүйн хувьд зарим нэг хатуу шийдвэрүүд гарна" гэв.