Т.Мөнхсайхан: Монголд эмчлэгддэггүй өвчнүүдийг эмчилдэг болгохоор эмч, мэргэжилтнүүдийг Турк Улсад багаар нь сургана

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал хийж буй. Энэ үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, энэ үеэр “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу нар гарын үсэг зурлаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "БНТУ-тай 20 жилийн дараа анагаахын шинжлэх ухааны салбарт ЗГ хоорондын гэрээ байгуулж байна. Цаашид Монгол Улсаас Турк Улсад эмчилгээ авахаар ирж байгаа иргэдийн эмчилгээний чанар дээр анхаарах, хамтран ажиллах тал дээр ярилцлаа. 

Монголд эмчлэгддэггүй өвчнүүдийг эмчилдэг болгохоор эмч, мэргэжилтнүүдийг Турк Улсад багаар нь сургана.

Мөн шинээр баригдах ХСҮТ-ийг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх, тус эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661248
0 эможи

keyboard_arrow_up