Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хөрөнгө оруулагчид аа. Монгол Улс ураны төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын за бол андгай хэмээх эцэг, өвгөдийн үг бий. Энэ бол нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг дагаж мөрдөх болно оо. БНФУ бол манай улсын 3 дахь хөрш, Европ дахь дотно түнш юм.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан гэрээгээ дагаж мөрдөх болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эрхэм парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, эрдэмтэн судлаач нартаа Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа." гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661235
1 эможи

Зочин
2025-01-17 17:41
Боловсролыг самарсан сайдад ирээдуй гэж байхгуй!!!
keyboard_arrow_up