Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын удирдагуудад үүрэг чиглэл өглөө

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Энэ өвөл цас багатай байгаа учраас хаврын цагт ихээхэн хуурайшилттай байх төлөвтэй байна. Тиймээс хаврын хуурайшилттай үед Гамшгаас хамгаалах бэлэн байдлын хүрээнд ОБЕГ-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Нэг. Ой, хээрийн болоод ахуйн гал түймэр дэгдэхээс урьдчилан сэргийлэх, үүнд чиглэсэн бэлэн байдлыг хангах ажлыг одооноос эрчимжүүлэх;

• Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийг сайжруулах;

• Эрсдэлтэй бүс нутгуудад өөрийн онцлогт нь тохирсон техник хэрэгсэл, хүн хүчийг бэлтгэх. Стратеги, тактикийг боловсруулах;

• Ой, хээрийн гал түймрээс сэргийлэх хяналтын механизмыг сайжруулах;

• Онцгой байдлын болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж, сургалт дадлагыг олон улсын стандартад нийцүүлэн тогтмол хийх

Хоёр. Иргэд олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тогтмол заавар, зөвлөгөө өгч ажиллах;

Гурав. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын хяналт, зохицуулалтыг сайжруулах;

Дөрөв. Өмчлөл харгалзахгүй аж ахуйн нэгж байгууллагууд сар бүрийн сүүлийн долоо хоногт гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, сургуулилтыг хийж хэвших, Сургалт, сургуулилт хийж байгаа эсэхийг хянах менанизмыг сайжруулах;

Тав. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн технологийн системийн шинэчлэлийг сайжруулах;

Зургаа. ЕБС-ийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт туссан "Аюулгүй амьдрах ухаан" хичээлийн агуулгад анхаарч, хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна, гамшиг ослын үед авран хамгаалах чадамж бий болгоход анхаарах.

Эдгээр ажлын хэрэгжилтийг энэ сарын 20-ны дотор буцаан танилцуулахыг үүрэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661148
0 эможи

иргэн
2025-01-14 12:42
Зуд гэх юм одоо хангалттай нөөц байгаа даа намар малчин бүрийн бэлтгэлийг биечлэн шалгадаггүй утсаар авдаг Малын тоо үнэн рүү дөхөж эхэллээ Цасыг зуд гэж хардагаа боль Аврагчдаа олшруул Санхүү нябо няраваа гээд хүмүүсээ энгийн болго Хурандаа санхүүчээр яах юм Нэгэнт шатсан байшингийн дүн мэдээг аварсан гэж тооцогдохгүй Хэдэн машин цас мөснөөс татаж гаргаад доторхи хүмүүсийг аварсан гэх нь эргэлзээтэй тоог чанарт шилжүүл Байгууллага бүр сарын сүүлээр сургалт явуулдаг зөв Ялангуяа СӨХ -үүд энэ өндөр байшингуудын хаана гарч газар хөдлөлтөөс хамгаалах юм зааж өгөх
keyboard_arrow_up