“Т.Доржхандын ахлаж буй 7 хүнтэй “Эрчим хүчний реформ“-ын ажлын албаны жилийн төсөв 14 тэрбум төгрөг“
Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан.
Энэ хороо ирээдүйд эрчим хүчийг экспортлох "мөрөөдөлтэй" ч одоогоор цахилгааны үнэ нэмснээс өөр ажлыг хийгээгүй байгаа юм.
Тэр бүү хэл хийх ажлын нарийн төлөвлөгөөгөө ч он цагийн дараалалтай танилцуулаагүй. Уг хороонд УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн орж ажиллаж байсан бөгөөд үндэсний хорооноос төлөвлөсөн 6 ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж ажиллаж байсан юм.
Тэгвэл Т.Доржханд нь өөрийн ахалж буй "Эрчим хүчний реформ"-ын 7 хүнтэй ажлын алба 2025 оны үйл ажиллагааныхаа төсвийг 14 орчим тэрбум төгрөгөөр батлуулаад авчээ.
Уг задаргааны хүснэгтээс харвал мэдээлэл, сурталчилгааны зардалд 10 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.









