Т.МӨНХСАЙХАН: 4 аймагт ажиллаж 10 гаруй тэрбум төгрөгийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН асуудлыг ШИЙДЛЭЭ

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долоо хоногт  4 аймагт ажиллаж, 10 гаруй тэрбум төгрөгийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН асуудлыг шийджээ.

Тухайлбал,

  • Өвөрхангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж,
  • Баянхонгор аймаг 2025 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, орон нутгийн хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж тохижилтын ажлыг хурдасгаж байна.
  • Говь-Алтай аймагт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх, 
  • Ховд аймгийн БОЭТ-д ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж  MRI аппаратыг энэ оны эхний улиралд багтаан суурилуулж иргэдийг орон нутагтаа нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо хийлгэх нөхцөлийг бүрдүүллээ. Мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийг дээшлүүлэх гадаад дотоодын сургалтад хамруулахаар боллоо.

Энэ талаар салбарын сайд тэрээр, "Салбарт тулгамдсан асуудлаа дор бүр нь шийдээд явбал эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид маань ажиллах эрч хүчээр дүүрэн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661132
1 эможи

keyboard_arrow_up