Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна

2025 оны 1 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн нөхөн хангалт 89.9 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2024 онд 56 удаагийн гамшгийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 89.9 хувьтай хангагджээ.

Тодруулбал,

  •  Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 540 хувь
  • Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт  89.5 хувь
  •  Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.

Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон.  2025 оны 1-р сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гадны аймаг сумдын малчин байхгүй байна.

Гоц халдварт хонины цэцэг, бог малын мялзангийн тандалт судалгааг зургаан идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр зохион байгуулсан. Тандалтанд эрсдэлтэй бүс нутгийн нийт 463 хот айлыг хамруулсан ба 16 мянга гаруй толгой малд эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийсэн байна. Тандалтаар хонины цэцэг, бог малын мялзангийн сэжиг таамаг илрээгүй. Мөн шүлхий, үхрийн арьс товруутах, богийн мялзан, хонины цэцэг зэрэг 4 төрлийн гоц халдварт өвчний эрт илрүүлгийн үзлэг, тандалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 120 өрхийн 13 мянга гаруй толгой малыг хамруулсан ба сэжиг илрээгүй тайван статустай байна.

Маллах отрын бүс нутагт 3 сумын 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон.  2025 оны нэгдүгээр сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гаднын аймаг сумдын малчин байхгүй байна.

2025 оны 01-р сарын байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт 79 Хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагджээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661075
0 эможи

С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up