Боловсролын сайд П.Наранбаярын орлого нэг жилийн дотор 2 дахин өсөж ₮155 сая болжээ
П.Наранбаяр нь 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож улмаар Боловсролын сайдаар томилогдсон. Тэрээр 2020-2024 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга ажиллаж байсан билээ.
Тэгвэл түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Хувийн цэцэрлэгт хүүхэд НАС БАРХАД яаманд хамаагүй гэж өөрөөсөө асуудлыг түлхсэн Боловсролын сайд П.Наранбаярын орлого нэг жилийн дотор ХОЁР ДАХИН ӨСӨЖ 155 сая төгрөг болжээ. Түүнчлэн 730 саяын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ болжээ.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-өөр ажиллаж байхдаа П.Наранбаярын өөрийн орлого нь 2022 онд 71 сая төгрөг байсан нь 2023 онд 155 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮155 сая
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮730 сая / орон сууц , зуслангийн байшинтай /
Тээврийн хэрэгсэл: ₮7 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado 150 маркийн автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮265 сая /Эзэмших-660м2-1, Эзэмших-700м2-2 газруудтай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮16 сая
Хадгаламж: ₮19 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
АНТ ХХК, Оюуны хүрээ ХХК, Фаро Текнологи Солюшн ХХК, Эрдэнэс-Таван толгой ХК, Эрдэнэс-Таван толгой ХК, Эрдэнэс-Тавантолгой ХК, Эрдэнэс-Тавантолгой ХК, Дижитал солюшнс ХХК, Фэликс Нэтворк ХХК, Даян шийдэл ХХКЭрдмийн тана ХХК-ийг 2%-80% эзэмшдэг байна.