Н.Учрал: Төрийн өмчит 41 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

2025 оны 1 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийгЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд танилцуулж байна.

Тэрбээр, "Цаашид ашиг, орлогогүй ажиллах төрийн өмчийн компаниуд байхгүй болно гэдгийг хэллээ. 

2023 оны байдлаар төрийн өмчийн 122 компани тайлангаа ирүүлсэн. Төрийн өмчийн корпорац хөрөнгийн менежмент хийдэг статустайгаар үйл ажиллагаа явуулна. Эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад гэсэн үндсэн 4 салбартай болно.

122 компани 56 болох тооцоолол гарсан. Үр дүн нь төсвийн хэмнэлтээс мэдрэгдэх бөгөөд давхардсан чиг үүргүүдийг арилгана.

Үүний хүрээнд Монголын төр, Засгийн газар дэргэдээ уул уурхай компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын нэгдэл буюу “Эрчэс Монгол” гэсэн хоёр нэгдлийн хүрээнд төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаа явуулна. Харин бусад яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй байгууллагуудыг шинээр зохион байгуулна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661055
0 эможи

Зочин
2025-01-08 15:46
Төрөөс үнэ тарифиг нь барьчихаад яаж ашигтай ажиллах юм, үр дүн юу ч гарахгүй худлаа арын хаалганы 2 хүн л комданид дараа болох юм шиг байна лээ
keyboard_arrow_up