О.Алтангэрэл: Шударга ёсны тэмцлийн бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь утсан хүүхэлдэй болсон шүүгчид гэдэг нь тодорхой байна
ЕТГ-ын дарга асан, "Ачит Ихт" компаний эзэн П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд удахгүй Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл гараад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр өглөө Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хуралдаж, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна..
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ тухай сошиал хуудастаа "2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг 1 өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч! Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина!" гэжээ.
2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжыг цуцлахыг 1 өдрийн дотор "түүгээрээ" амжуулж,…— O.Altangerel (@oaltangerel) January 7, 2025









