Л.Оюун-Эрдэнэ: Түүхэндээ анх удаа 81.8 сая тонн нүүрс экспортоллоо

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдаанаар Гашуун сухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон Франц улсын "Орано майнинг" компанитай хамтран уран олборлох төслийн суурь болох хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөдөр 100 хонож байна. 2024 оны 12-р сарын 20-ны байдлаар Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр буюу  81.8 сая тонн нүүрс экспортоллоо.

2024 оны Улсын төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарсан тул үүний 50 хувь нь Тогтворжуулалтын санд төвлөрнө.

Үндэсний бялгийн санд 4 их наяд төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна. Энэ хөрөнгийг арвижуулах байдлаар зарцуулах эрх нээгдэж байна. 

Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Энэ хөрөнгийн эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар хуульчилсан. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660786
0 эможи

Зочин
2024-12-20 23:17
Утаанд хордож ухнээ!!!
Иргэн
2024-12-20 20:34
Наад байгалийн баялаг чинь нэг л өдөр дуусна!!! Улсынхаа өрийг дараачээ!!’
Зочин
2024-12-20 11:51
түүхэндээ гээл хуцаад байхын.их л гарвал түүх болоол баына биздэ
keyboard_arrow_up