О.Алтангэрэл: Жагсаал зохион байгуулахдаа 48 цагийн өмнө мэдэгдсэн бол хариу хүлээх шаардлагагүй

2024 оны 12 сарын 18

Arslan.mnЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хүний эрхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд жагсаал цуглаан болон хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцлээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар байна. 

Улаанбаатарт жагсаж байвал Нийслэлийн Засаг дарга тараах эрхтэй байсан. Хэрвээ жагсаал цуглааны хуульд өөрчлөлт орвол тухайн жагсаалыг цагдаагийн байгууллагын саналаар албадан тараах эрхтэй болно. Мөн цагдаа жагсаж буй иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ л биелүүлнэ.  Өмнө нь жагсаал зохион байгуулахаар бол мэдэгдээд дараа нь бүртгүүлэх шаардлагатай байсан.

Бүртгүүлээгүй бол хууль бус гэж үзчихдэг. Тиймээс энэ заалтыг хасаж жагсаал цуглаан хийхээр бол 48 цагийн өмнө мэдэгдэхэд л болох заалтыг нэмсэн.  

" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660740
0 эможи

keyboard_arrow_up