УОК: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Агаарын бохирдлыг бууруулахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулж Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгөв.

Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагчид айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. Холбогдох төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өгсөн. Сайжруулсан түлшийг олон улсын лаборатори луу шинжлүүлнэ."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660707
0 эможи

Зочин
2024-12-17 13:02
Бөхчүүдийн шээс шиг юм бно биз...хариуг нь худ зарлана биз.Ард түмэн та нарт ер итгэхээ бжээ.
keyboard_arrow_up