С.Мөнхсайхан: Хавдрын туяа эмчилгээний физикч эмч, техникчдийг гурван ээлжээр ажиллуулна

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.12.26) Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргажээ.

Тус ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн яам хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, илрүүлсэн өвчлөлөө хэрхэн эмчлэх вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байгаа. Илрүүлсэн хавдрыг эмчлэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэх гурван чиглэлийн бодлого явж байгаа. Нэгд, хавдрын тусламж үйлчилгээг иргэдийнхээ амьдарч байгаа бүс нутагт өгөх, хоёрт, үзүүлж байгаа тусламж үйлчилгээгээ олон улсын түвшинд хүрсэн олон улсын төв байгуулах, гуравт, одоогийн ХСҮТ-г өргөтгөх.

Үндэсний хэмжээний хавдар судлалын хүний нөөцийн бодлогыг гаргасан. Бид хамгийн эхлээд хавдрыг бууруулахын тулд өвчлөлийг бууруулах хэрэгтэй. Хавдрыг бууруулахын тулд үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх ёстой. Тиймээс бид үндэсний хэмжээнд таван баг гаргаж, урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлж байна.

Улсын хэмжээнд хавдрын 104 эмчийн дутагдалтай байна. Өнөөдөр манай улсад хамгийн их дараалалтай хавдрын тусламж үйлчилгээ туяа эмчилгээ. Бодит байдал дээрээ 5-6 сарын дараалалтай байна. Гэтэл манай улсад туяа эмчилгээний 3 аппарат л бий. Энэ аппаратуудыг хоногт 8 цаг л ажиллуулдаг. Угтаа энэ аппаратыг хоногт 18 цаг ажиллуулснаар өнөөдрийн хүлээгдлийг 3 дахин бууруулах боломжтой.

Гэвч туяа эмчилгээний физикийн эмч, техникч зэрэг боловсон хүчин дутагдалтай байна. Үүнийг богино хугацаанд яаж шийдэх вэ гэдэг бодлого боловсруулсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс одоо байгаа хүний нөөцөө гурван ээлжид оруулахаар ярьж байна. Энэ мэтчилэн тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660705
0 эможи

keyboard_arrow_up