Д.Сүрэнчимэгийн жилийн орлого Удирдлагын академийн захирал болсноор ₮32 саяас ₮127 сая болж НЭМЭГДЖЭЭ
2025 оны улсын төсөв хэлэлцэж буй үед ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академи хэрхэн тансаглаж, удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн тоглож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Удирдлагын академийн багш, ажилчид ЗГХЭГ-ын дарга Н.Учралд энэ оны 9 дүгээр сард албан тоот хүргүүлж, бүх асуудлыг баримт нотолгоотой хүргүүлсэн байдаг. Гэвч ЗГХЭГ-аас хариуцлага тооцох нь битгий хэл Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгт давуу байдал олгож, нэг тэрбумын төсөвтэй байсан байгууллагыг төсвийг 6 тэрбум болгон өгсөж 2025 онд төсөвт суулгасан байв. Сарын 30 сая төгрөгийн цалинг өөртөө олгосон Д.Сүрэнчимэгийн талаар өмнө бид мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаа Төсвийн мөнгөөр тоглож байгаа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн АТГ- мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Түүний хувьд 2020 оны 7-р сарын 20-оос Удирдлагын Академийн захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний жилийн өөрийн орлого 32 сая төгрөгөөс 127 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮127 сая
Гэр бүлийн орлого: ₮11сая
Орон сууц барилга байгууламж: ₮416 сая / орон сууц -2 /
Тээврийн хэрэгсэл: ₮42сая /суудлын жижиг машин Toyota, RAV 4 , Mitsubishi Colt маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-600м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮53 сая
Хадгаламж: ₮90 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.