Ч.Номин: “Соёлын ваучер” төсвөөс хасагдсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

2024 оны 12 сарын 09

Arslan.mn

“Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг Соёлын сайд Ч.Номин  хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

Тэрбээр "УИХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

Засгийн газрын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын соёлын ваучер 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасч, хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн хүүхдэд зориулсан соёлын ваучерын төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсч байна" гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660561
1 эможи

зочин
2024-12-09 11:32
уг санаа нь зөв байсан байж магадгүй, харин аавынхаа шахалтаар төрд орж ирсэн хулхи сайдын үгэнд хэн итгэх вэ дээ????
Зочин
2024-12-09 11:28
Үнэн ярьж байгаа бол Яамай даа.
Alta tsetsev
2024-12-09 10:58
Goebaisan
keyboard_arrow_up