Ц.Жадамбааг Бусан хот дахь Ерөнхий консулаар томилжээ
2024 оны 11 сарын 28
Засгийн газрын 145 дугаар тогтоолоор цаашид консулуудыг Ерөнхий сайд биш Гадаад харилцааны сайд томилох, ингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байх шийдвэр гарсан.
Тэгвэл энэ дагуу Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар Цагаан-Өвгөний Жадамбааг томилжээ.
Энэ шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргасан байна.
МАН, АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдсан тул АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг томилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660379
1 эможи
J
2024-11-29 12:44
Энэ бид 2 элчин болчихож байгаа юмуу ийм юмнууд яахараа болдогийн шалгах хэрэгтэй батцэцэгийн юу нь юм бэ
Зочин
2024-11-28 09:29
Гадаад харилцааны яам гэждээ! Мэргэжил боловсролыг харгалзахгуй, хэн дуртай нь ажилладаг сонин орон тоотой газар шуу!!! Эрдэмжин гэж буур ч байхгуй!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс