С.Амарсайхан: Гантай зуссан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан зэрэг 8 аймаг зудын эрсдэл өндөр гарсан

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгууд энэ жил гантай байсан учраас зудын эрсдэл өндөр байна.

Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдлийн түвшин маш их, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал их буюу дунджаас дээш байна.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтний эрч өндөр, хур тунадас ахиу орох нөхцөл үүсэж байна. Тийм учраас аймаг, орон нутгуудад бэлэн байдлыг хангах, шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг гаргах, малчдад дэмжлэг үзүүлэх зудын нөхцөл байдал, болзошгүй нөхцөлийг газар дээр нь дүгнэж, тухай бүрд нь шаардлагатай арга хэмжээг авах үүднээс шуурхай бүлгүүдийг томилж 21 аймаг 330 суманд ажиллаж эхэлсэн.

Өнөөдрөөс эхэлж УОК-ын дэргэдэх шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллаж эхэлнэ.

 "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөн 65.800 гишүүнтэй болсон байна. Мөн 6599 анхан шатны хоршоо байгуулж, нийт гишүүдийн 25 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Бид мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж, төслөө үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллана. Хоршооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Зээлийн хэрэгжилт хэвийн, сайн үргэлжилж байгаа.  Уламжлалт мал аж ахуйгаа авч үлдэх, малчдаа дэмжиж, байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ илүү оновчтой болгож, шинэ шатанд гаргах зорилготой юм. Энэ хөдөлгөөний төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг хэвийн олгоно. Бид ирэх жил нэг их наяд төгрөгийн санхүүжилтыг олгоно. Ингэхдээ олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660369
0 эможи

Зочин
2024-11-28 19:12
Архангай явсан сайхан байсан даа ийм муу ам яах гэж гаргадаг юм бэдээ
keyboard_arrow_up