19 жил дарга хийсэн ч машингүй, газаргүй, 1 өрөө орон сууцтай Г.Ариунбуянгийн “тавилттай“ ХОМ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр ачааны хүндийг үүрсэн дэд дарга нарыг чөлөөлж, оронд нь сайд асан Ч.Сайханбаярын эгчийн хүү, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүүг томилов. 

Томилгоо бүрийн цаана Г.Ариунбуян генералын эрх ашиг нуугдаж, салбартаа шинэчлэл хийх нь битгий хэл ахиад алба хаагчийн амь үрэгдэхгүй гэх баталгаагүй сууж буй Онцгой байдлын газар!!

Тэгвэл Г.Ариунбуяны 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮46 сая
  • Гэр бүлийн орлого: ₮24 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮175 сая
  • Тээврийн хэрэгсэл: 0 сая
  • Мал аж ахуй: 0 сая
  • Газар: 0 сая
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮57сая
  • Хадгаламж: 1,7  сая
  • Бэлэн мөнгө₮148 сая
  • Авлага: 0 сая
  • Зээл: 0 сая.төг гэж мэдүүлжээ.

Эндээс үзвэл, Г.Ариунбуян даргын хөрөнгө орлого "хэтэрхий тавилттай" гэж харагдахаар байна. Учир нь Агентлагийн дарга нарын  жилийн орлого жил бүр огцом өсөх, эсвэл хэт буурах байдал жил бүр ажиглагддаг. Харин түүнийх бараг өөрчлөлтгүй байгаа нь хөрөнгөө нуун дарагдуулсан уу гэсэн хардлага төрөхөөр.

Ташрамд дурдахад, Г.Ариунбуян 2005 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаас ажлын гаргаа эхэлсэн түүний хувьд төрийн албанд нийт 19 жил даргын суудал дамжжээ.

Генерал Г.Ариунбуянг Онцгой байдлын албыг удирдаж байх хугацаанд амиа алдсан "онцгой" аврагчид : 

2021.12.03 БЗД-ийн 63 дугаар ангийн аврагч ажлын бус цагаар зарын самбар солих ажилд дайчлагдаж яваад амиа алдсан. Тухайн үед Г.Ариунбуянд хариуцлага тооцох асуудал яригдсан ч Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

2022.02.09. Хан-Уул дүүрэг дэх Гал унтраах ... ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа санамсаргүй мөргөж, дайрсны улмаас амийг нь хөнөөсөн.

2023.12.19. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдахад Гал унтраах ... ангийн 27 настай аврагч амиа алдсан.

2024.01.24. БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт шатдаг хий ачиж явсан машин дэлбэрч, гурван аврагч газар дээрээ амиа алдсан. 

Өмнө нь нэг, нэгээрээ амиа алддаг байсан бол гурваараа амиа алддаг боллоо. Угаасаа ч мэргэжлийн ур чадвар дадлага сургууль дутмаг бол гурав байтугай 30-аараа амь насаа алдах ийм л эрсдэлтэй салбар. Ийм салбарыг тийм харамсалтай байдалд хүргэтэл нь удирдаж буй ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд Монголын төр өртэй юу?! 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
660190
1 эможи

keyboard_arrow_up