Алдагдалтай ажилладаг 9 ТӨК-ийн дарга нар өөрсдөдөө 970 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал цалин олгожээ

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудад хийсэн аудитын тайланг танилцуулав. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төрийн өмчит компаниудын 5 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ.

Тодруулбал, төрийн өмчийн, алдагдалтай ажилладаг есөн компанийн дарга нар өөрсдөдөө 970 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал цалин гэж олгожээ.

Мөн төрийн өмчийн компаниуд дур мэдэн огт төлөвлөөгүй, юу нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660118
1 эможи

Мөнхөө
2024-11-13 14:06
Учирал аа.хуулиа тэгш мөрдүүл .хуульчидаа чадвартай шударга хүмүүсээр бүрдүүл.
keyboard_arrow_up