П.Анужин Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн ЗӨВЛӨХ болжээ
2024 оны 11 сарын 12
УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий Сайдын зөвлөх болжээ. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч ялагдсан билээ.
Тус томилгоог ажигласан олон нийт дээлийн хээний талаар хууль санаачилж явсан П.Анужин одоо Ерөнхий сайдад юуг зөвлөх юм бол гэж гайхаж байгаа бололтой.
Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсаны дараачаас зөвлөх эсхүл Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух консул болох гэж байгаа талаар яриа гарсан ч П.Анужин энэ бүхнийг үгүйсгэж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660071
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс