Ерөнхий сайдын айлчлалд Засгийн газрын 9, УИХ-ын 12 гишүүн, 30 гаруй сэтгүүлч багтжээ
2024 оны 11 сарын 07
Эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж буй.
Тэгвэл тус айлчлалын багт Засгийн газрын 9 гишүүн, УИХ-ын 11 гишүүн багтсан байна.
Тухайлбал,
- Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын сайд,
- Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга
- Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Мөн сайд нараас гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Золжаргал, Ч.Ундрам, Э.Бат-Амгалан, Б.Батбаатар, Э.Болормаа, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Б.Найдлаа, Б.Энхбаяр, Д.Пүрэвдаваа гэсэн бүрэлдэхүүнтэй УИХ, Засгийн газрын 22 гишүүн Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалд багтжээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн 30 гаруй сэтгүүлч багтсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









659998
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс