Малчдын ЗЭЭЛИЙГ ХҮҮГ төсвөөс төлөх нь үнэн бол 8%-ийн зээлийн хүүг мөн төрөөр төлүүлье 

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд 2025 оны төсөв хэлэлцэхээр зэрэгцээд зуданд өртсөн 109 мянган малчин өрхийн зээлийн хүү болох 87 орчим тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар болсон нь шүүмжлэл дагуулав.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Манай яамны зардал өссөн. Учир нь зуданд өртсөн 109 мянган малчин өрхийн банкны зээлийн хүүгийн төлбөрийг 2025 оны эхэнд төлөх учраас манай яамны төсөв өндөр харагдаж байгаа. Энэ ойролцоогоор 87 орчим тэрбум төгрөг болж байна." гэсэн тайлбар өгөөд буй. 

Товчхондоо, малчдад учирсан эрсдэлийг даатгалаар биш улсын төсвөөс  гаргахаар болсон гэсэн үг.

Тэгвэл төсвийн мөнгө бол бидний төлсөн татварын мөнгө.

Жилийн 6%, 8% -ийн хүүтэй байрны зээлд ороход, мөн банкнаас зээл авахад зээлдэгч иргэн болон аж ахуйн нэгжийн бүх мэдээллийг зээл олгогч банк шалгаж, зээлийн эрсдлийг үнэлэн, долоо хэмжиж нэг огтолж байж зээл өгдөг билээ.

Гэтэл малчдад банк зээл олгохдоо эрсдлийг тооцож зээл олгосон байхад малаа алдсан малчдын зээлийн хүүг төсвийн мөнгөнөөс төлнө гэдэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр мөн гэдгийг Ж.Энхбаяр  сайд мэдмээр юм.

Энгийн жишээгээр авч үзэхэд, даатгалтай машинаа шатаагаад шинэ машины үнийг ТӨРӨӨР төлүүлж байгаатай яг агаар нэг гэсэн үг. 

Иргэд татварын мөнгийг юунд зарцуулагдсан, зарцуулагдах гэж байгааг хянах эрхтэй. Төсөв буруу зарцуулалтыг сонгосон тойргийн УИХ-ын гишүүдээрээ дамжуулан залруулж, өөрчлөх эрх нь бий.

Энэ бол Улаанбаатар хотын байрны зээлтэй иргэд зээлээ төлж чадахгүй нь хэмээн төсвийн мөнгөөр төлүүлэх нь зүйд тохирохоор бус уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659845
1 эможи

Зочин
2024-10-29 19:50
Хотынхон орон сууц, цалингийн зээлээ төлөх гэж гүрийтэл ажиллаж байхад малчид намаржин найр наадам хэсэж архи гударч явж байгаад өвс тэжээлээ бэлдсэн юм байхгүй өвөл нь малаа зуданд алдчихаад төрөөр хамаг юмаа бэлдүүлнэ. Одоо бүр зээлээ хүртэл төлүүлнэ. Ард түмнийг арай л ялгаж байгаа юм биш үү.
Зочин
2024-10-29 19:45
Малчид бүх зүйл дээр төрөөс дэмжлэг туслалцаа авдаг. Намар найр наадам хэсэж явж байхаар өвс тэжээлээ бэлдэж хашаа хороогоо засаж байхгүй яасан юм.
Ц. Эрдэнэбат
2024-10-29 15:21
Яг зөв! Орон сууцны зээлгүй!бол цалингийн, тэтгэврийн зээлээ төлүүлэх!!! Малчид төр, засгийн Өврөөс нь иргэд Араас нь төрсөн юм уу?
keyboard_arrow_up