Л.Энх-Амгалан: Монголчууд Солонгос, эсвэл самарт явдаг л ард түмэн болчихоод байна

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "35-40 мянган ажлын байр зарлаад байхад ирж ажиллах хүн олдохгүй байна.

Монголчуудын сонголт Солонгос явах, эсвэл самарт явах. Ийм л ард түмэн болчихоод байна. Гэхдээ залуучуудыг, иргэдийг буруутгамааргүй байна. Халамж хавтгайрснаас болоод залуучууд хөдөлмөр хийх сонирхолгүй болсон.

Хоёрдугаарт, 1990 оноос хойших бага төрөлтийн үеэс шалтгаалж ажиллах хүчний хомсдолд орсон. Алтан гахай жил хүртэл төрөлт бага байсан.

Гуравдугаарт, гадаадад 208 мянган хүн ажиллаж амьдарч байна.

Манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүний цалин дээд боловсролтой хүний цалингаас 40-60 хувиар их байгаа. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжих үү, эсвэл мэргэжлийн сургалтаар дамжаад өндөр цалинтай ажилд очих уу гэдэг нь сонголтын асуудал болоод байна. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659756
1 эможи

Зочин
2024-10-24 18:01
та нар одоо л мэдэж бгаа юм уу хар п.нүүд минь
сайхан монгол
2024-10-24 15:42
Энэ их халамжуудыг бүгдийг нь зогсоогоод хүн бүр хөдөлмөрлөж байж цалин хүртдэг , сайхан амьдардаг тогтолцооруу зоригтой орох хэрэгтэй, Мөн бүх халамж , тэтгэмжийг зогсоож бүх нийтээрээ бүсээ чангалан улс орноо хөгжүүлэхэд төр засаг ард иргэдээ уриалах ёстой
keyboard_arrow_up