ТӨСӨВ 2025: Хамгийн их төсөв хуваарилагдсан О.Алтангэрэл сайд ирэх онд 1 их наяд 851 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

2025 оны нэгдсэн төсвийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн төсөлд сайд нарын зардал зуу зуун тэрбумаар нэмэгдэж орж ирж байна.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам О.Алтангэрэлт хуваарилсан ирэх оны төсвийг хүргэе.

2025 оны төсвийн төсөлд Боловсролын сайдын дараагаар орох хамгийн их мөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл захиран зарцуулахаар байна.

Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулагдсанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийг 1,815.1 тэрбум төгрөг (1их наяд 851 тэрбум 1 зуун сая) байхаар тусгасан байна.

Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 631.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659750
0 эможи

keyboard_arrow_up