ТӨСӨВ 2025: Л.Гантөмөр сайдын төсвийг 312 тэрбум төгрөг байхаар Төсвийн төсөлд тусгажээ
2024 оны 10 сарын 24
2025 оны нэгдсэн төсвийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн төсөлд сайд нарын зардал зуу зуун тэрбумаар нэмэгдэж орж ирж байна.
Тэгвэл Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт хуваарилсан ирэх оны төсвийг хүргэе.
Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийг 312.3 тэрбум төгрөг байхаар Төсвийн төсөлд тусгажээ.
Харин түүний урсгал зардлын төсвийг 19.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 109.7 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Хөрөнгө оруулалтын төсвийг дөрвөн төсөл, арга хэмжээнд нийт 202.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, долоон төсөл, арга хэмжээнд 33.9 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр тусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659749
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс