ТӨСӨВ 2025: Боловсролын сайдын урсгал зардлыг 663,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4 их наяд 90,8 тэрбум болгожээ

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

2025 оны нэгдсэн төсвийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн төсөлд сайд нарын зардал зуу зуун тэрбумаар нэмэгдэж орж ирж байна.

Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаярт хуваарилсан ирэх оны төсвийг хүргэе.

Тодруулбал, Боловсролын сайдын урсгал зардлын төсвийг 663.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 4,090.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна.

Тухайлбал,

  •  Цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 294.2 тэрбум төгрөг,
  • байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 26.0 тэрбум төгрөг,
  • нормативт зардлыг 67.7 тэрбум төгрөг,
  • бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 92.5 тэрбум төгрөг,
  • Засгийн газрын урсгал шилжүүлгийг 32.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна.

Хөрөнгө оруулалтын төсвийг 198 төсөл, арга хэмжээнд нийт 506.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 7 төсөл, арга хэмжээнд 85.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659748
0 эможи

Зочин
2024-10-24 22:41
Экс сайд нь ямар ч шаардлагагуй терийн олон газар, хурээлэн байгуулсан, эрс цомхотгох хэрэгтэйштээ. Салбарыг унэхээр самарсандаа!!!
keyboard_arrow_up