Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг Номтын ам руу НҮҮЛГЭНЭ

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч  хүн нь зорьж очдоггүй газар болчих вий.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо: УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659721
1 эможи

Зочин
2024-10-23 22:08
Ямар ч бодлого байхгуй, эргуу юм шиг ийш тийш нуусэн, унэхээр дампуу байнаа, энэ тер засаг!!!
keyboard_arrow_up