Р.Эрдэнэбүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг халах шахалтууд хийнэ

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын 100 хоног дөхөж байгаа энэ үед Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэнгээс сэтгүүлчид  түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр "Түгжрэл үүсгэж байгаа нэг том шалтгаан бол эвдрэлтэй замууд байгаа. Хотынхон зориг гаргаж, замын ажлыг хийж байгааг дэмжиж байна. Ажлын явц 80 хувьтай байх шиг байна.

Түгжрэлийн асуудлыг шийдэхээр би ЧИМЭЭГҮЙ ажиллаж байна. Манай албаныхан маш сайн ажиллаж байгаа. Түгжрэлийн эсрэг Хятадын томоохон компанитай уулзаад ирсэн. Яг ямар ажил гэдгийг бүх түвшний хүмүүстэй ярилцаж байгаад мэдээлнэ. 

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжинд буруу рультэй олон жил болсон хуучин машиныг шахаж гаргах ажлууд хийгдэнэ.  " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659693
1 эможи

Зочин
2024-10-22 11:34
Зөв2 энэ хэдэн буруу үрүүлтэй машинаас болж зам тээврийн осол аваарч гарж байгаа нөгөөтэйгүүр Монгол улс хаашдаа зөв гарын дүрэмтэй учираас буруу машиний импортыг зогсоох нь зүйтэй
Зочин
2024-10-22 10:19
Машины маань үнийг дүйцүүлэн олгож өгөхөө бүү мартаарай, "чимээгүйхэн" төлөвлөөд олгоно биз. Би хөдөлмөрлөж байж мөнгө зарлагадан авсан,
Явсан тэнэгийн үг
2024-10-22 08:35
Орос хятадаас өөр оронд сургууль төгссөн байж болно. Гоё сайхныг харсан байж болно , одоо эдлэж ч байгаа байх. Гэхдээ ганц зүйлийг та нар олж харахгүй байна. Нийгмийн суурь хөгжил цаг хугцаагаар зөв замруугаа явж байдаг . Тэр нь иргэдийнхээ суурь боловсрол д амьдрах орчиныг яаж шийдэж байгаагаас шууд хамаарна. Тэрнээс биш үйлдвэр барихгүй гүүрэн байгууламж барихгүй байж буруу , зөв хүрд гэх мэт өнгө дагсан өнгөц арга барилаар оролдоод дэлхийн хөгжилөөс 60 жил байсан бол 80 жилээр хоцорно. Та нар солонгос япон , барууны орнууд за бзр амерк т шороогоороо байгаа газар хотын бүсэд харсан уу. Энийг чинь л зөвүү буруу юу гэдэг хариулт шүү
Зочин
2024-10-21 22:45
приус 20.аkwa note geh met buruu rulitei tomriin hogiig sgahaj garga
ард иргэд
2024-10-21 22:43
зөв зөв иаш зөв юм хийж эхлэх нь ард иргэд 2 гараа өргөж дэмжинэ
Зочин
2024-10-21 22:41
дэмжиж бна их хурлын нэг гишүүний бизнес гэж слнссон тэр гишүүн одоо болих цаг нь болсон та ард түмэн улс орноо бодох цаг ирсэн амаа татмаар бна гуналаа татмаар бна буруу талдаа жолооны хүрдтэй мөшиныг импортлохоо даруй зогсоо
Зочин
2024-10-21 22:39
маш зөв одоо цаг нь болсон импортоор оруулж бга буруу талдаа рультэй автомашиныг зогсоохгүй бол яаж ч үам засаж гүүр бариад түгжрэл хэзээ ч буурахнүй зоригтой хийх ажил мөнөөсөө мөн ард тшмэн дэмжиж бна
Зочин
2024-10-21 19:59
Баримжаагүй бурж байна.
Зочин
2024-10-21 17:54
Хужаа чанаргүй машинаар дүүргэх юм байна л даа өөр юм бодож ол.
Зочин
2024-10-21 16:45
Зөв
keyboard_arrow_up