Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчийг САЙД ЗОДЖЭЭ

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

Дарханд томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагч тэнд ажиллаж байсан төрийн сайдтай уушийн газар санаандгүй тааралджээ. Сайд уг албан хаагчийг мэдсэн даруйдаа золбин нохой харсан мэт хөөсөн гэнэ. Албан хаагч ч сайдын хөөсөн даруйд гараад ухасхийсэнгүй. Бас ч гэж нэр нөлөө, нас цолоо бодсон ч тэгэх хэмжээний хүн биш гэнэ.

Ингэж алгуурласан нь уг албан хаагчийг “бүдүүн хүзүү” гарган гарч яваагүй гэсэн хэрэгт унагажээ. Унагаад зогссонгүй бүүр сайдад хоёр ч удаа алгадуулж байж нэг юм салсан гэнэ. Салах ч юу байх вэ, сайдыг дагаж явсан хүмүүс салгажээ.

Сайд тэнд хүмүүстэй уулзаж байсан юм байх. Түүнчлэн сайд уг албан хаагчийг ингэж зодчихоод сэтгэл нь ханаагүйгээр барахгүй “тэр сайдын” гэж уг зодуулсан төрийн албан хаагчийн харьяалах яамны сайдын нэрийг хэлээд “золбингууд энүүгээр дахиж үзэгдвэл ална” гэж уушийн газраар нэг орилон заналхийлжээ.

Уг сайд МАН-ын нөлөө бүхий гишүүн сайд байсан нь ийм бардам, ихэрхүү байхад нөлөөлсөн аж.

Нэг намын сайдууд байж ийм араншин гаргаж байгаа нь тэд хоорондоо дайсан мэт болжээ. Тэр сайдын попрол нь ихдээд, энэ сайдынхаа дургүйг хүргэжээ гэж эх сурвалжууд таамаглаж байна

 

Ө.Бааст

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659615
1 эможи

Зочин
2024-10-19 10:02
Хариуцлагагүй архичин хорон санаатай хорчин хорт могойнуудыг зодсон яадгийн. ХОРЧИНГУУД ХОРТ МОГОЙНУУД ХАА Ч ЯВСАН ХОР НАЙРУУЛДАГ БУЗРУУД ШҮҮДЭЭ
Зочин
2024-10-17 19:30
Гөлөгнүүд минь ингэж нэр усгүй бичээд байвал танай сайтыг уншихаа байчинаа шүү
Засаг
2024-10-17 18:48
Эдгээр сайд нэртэй нэмт хэрэгтнүүдийг илрүүлж төрийн албанаас зайлуулах ёстой. Ёс төртэй байхыг олон нийт хүсч байна.
zochin
2024-10-17 17:41
ulger yum uu haashaa yamar yum yariad baing
Зочин
2024-10-17 16:38
Зөв өлөн бөгс цүнх долгоогч пялдага хулгаач хумслаг авилгачдааа
Зочин
2024-10-17 14:07
Хэрэв үнэн бол ингэж мэдэх авиргүй сайд Жавхлан, Чойжилсүрэн 2 л байна даа. Дарханд Жавхлан, Увсад Чойжоо л ийм тэнэг авир гаргана хаха
Зочин
2024-10-17 13:11
Хов шиг юм бичихээ болиоч. 2 жаахан хүүхэд ярьж байгаа юм шиг.
keyboard_arrow_up